Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 35 хүүхэд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртжээ DNN.mn

Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан байна.

Эдгээр хүүхдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд 2022 он гарсаар 35 хүүхэд бие махбод, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ авчээ. Эрүүл Мэндийн Яам, ГССҮТ-өөс санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох” чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр 2020-2022 оны хугацаанд Нийслэлийн найман дүүргийн 12,419 багш, нийгмийн ажилтан, эмч нарт энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаа Сүхбаатар дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1,250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулж байна.

Уг сургалтыг хийснээр боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг гэр бүлийн болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *