Categories
мэдээ нийгэм

О.Батхүү: Банкууд зээл судалсны шимтгэл авдаг нь хууль зөрчиж байна DNN.mn

Банкууд зээл судалсны шимтгэл гэж нэг хувийг авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Хуульч О.Батхүү Монголбанкинд шаардлага хүргүүллээ.

Тэрээр “Зээл олголт бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Энэ үндсэн ажлаа хийснийхээ төлөө зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнтэй холбогдуулан гурван шатны шүүхийн шийдвэр гараад арилжааны банкууд хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Гэтэл арилжааны банкууд нэг хувиа одоо болтол авсаар байна. Яагаад гэвэл энэ асуудал нь тухайн зээлдэгчид л хамааралтай асуудал гэж үзээд хариуцахгүй гэж байна. Төв банкны тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн, банкуудаар үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой.

Харин арилжааны банкууд энэ нэг хувийг авах нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 19-ний 203 дугаар журмын дагуу үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл банк зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Холбогдох хуулиудыг аваад үзэхээр шимтгэл авах боломжтой гэж заасан хууль байхгүй. Ийм байхад Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан журмыг үндэслэж шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй юм.

Монголбанк дээр дурдсан журмын заалтыг хүчингүй болгож, арилжааны банкууд Монголбанктай уулзалт хийх ёстой. Монголын арилжааны банкуудын хүү харьцангуй өндөр. Хамгийн бага нь 6 хувь. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *