Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: 4000 гаруй малчин гэрээт малчин авч ажиллуулах хүсэлтэй байна DNN.mn

“Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдвээр ХААИС-д хэлэлцүүлэг боллоо.Энэ үеэр малчдаас төвлөрүүлсэн татварын зарцуулалт олон нийтийн хяналтаас гадуур байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ.

ХХААХҮЯ-ны БТГ-ын мэргэжилтэн Т.Түмэнбаяр: “Малын тоо, толгойн хэт өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байна. Улмаар мал бэлчээрээс шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь махны ашиг шимд нөлөөлж байна. Өмнө нь уламжлалт аргаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэг малаас махны хэмжээ их байсан бол сүүлийн үед найрлагад өөрчлөлт орж мал өөхөн тарга их авч байгаа юм. Энэ нь эргээд малчдын орлогыг бууруулж, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ буурснаар орлого буурахад сөргөөр нөлөөлж байна” гэв.

No description available.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар малчдаас 1.4 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүний 300 гаруй сая төгрөг нь зөвхөн мал аж ахуйтай холбоотой зүйлд зарцуулахаар төлөвлөгдсөн аж.

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс зарим асуудлыг тодрууллаа.

-Малчдыг хэрхэн хоршоолуулах вэ?

-Малчдыг аль болох үйл ажиллагааны чиглэлээр ньхоршоолуулах асуудал яригдаж байгаа. Малчид хоршихгүй байснаар ямар хор хохиролтой юм, хоршсоноороо ямар үр дүнтэй юм бэ гэдэг жишээнүүдийг харуулж хэлж өгөхгүй бол малчид маань хоршино гэхийг яг сайн ойлгохгүй байна. Тэгэхээр зөвхөн түүхий эдлэлийн чиглэлээр хорших уу, малын чанар үйлдвэрлэл байдлын чиглэлээр хорших уу, малын худалдаа үйлчилгээний чиглэлээр хорших уу гэх мэтээр нэгтгэн хоршоолуулна. Хоршсон хүмүүс хөрөнгөө нийлүүлнэ, тэндээсээ ашгаа хуваана, тэгэхээр хэр үр дүнтэй байх нь уу, боломжтой байх нь уу үгүй юу гэдгээ мэдээд, туршаад үзэх хэрэгтэй байгаа юм.

-Нүүдлийн мал аж ахуйг суурин болгоход ямар арга замууд байна вэ?

-Нүүдлийн мал аж ахуйг бүгдийг нь суурин болгохгүй. Нүүдлийн чигээр нь эрхлээд явах газар бол эрхлүүлнэ. Яг одоо суурин эрчимжсэн чиглэлээр хөгжүүлэх асуудал бол зөвхөн газар тариалангийн бүс, төвийн бүсэд яригдана. Тэгэхийн тулд бид хэдэн сайн чанарын үхэртэй байвал болох юм гэх мэтийн жишээнүүдийг танилцуулан ажиллана.

No description available.

-Хөдөө хүнгүйдэж малчингүй боллоо гэх юм. Хэрвээ малчдыг хоршоод нэгтгэвэл энэ байдал сайжрах уу?

-Малчингүй боллоо гэдэг асуудал дээр хотоос хөдөө рүү гэрээт малчнаар ажиллах судалгаа авч байгаа. Судалгаагаар 21 аймгийн 4000 гаруй малчин төвөөс гэрээт малчин авч цалинжуулаад, шаардлагатай бол гэр өгье, гэр бүлээрээ ирээд суурьшаад малчин болооч ээ гэсэн байсан. Тэгвэл нийслэлээс хөдөө рүү гарч малчин болмоор байна гэсэн 400 гаруй хүний судалгаа ирсэн. Тэгэхээр хөдөө ажлын байр байна гэсэн үг. Өөрсдөө хүсэх л юм бол мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боломж байгаа юм. Мөн аймагт хэрэгцээтэй байгаа тэр олон ажлын байрыг ганц нийслэлээс биш аймгийн төвөөсөө нөхөөч ээ гэж хүсэх байна.

-Хоршоонд суурилсан мал аж ахуй хөгжүүлснээр ямар ач холбогдол гарах вэ?

-Маш олон ач холбогдол гарна. Эрсдэлийг дааж, гэнэтийн цочролыг хүлээн авч хариу өгөх чадамжтай болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *