“Оюу толгой” компанийн ажилчид цалин, илүү цаг хассанд эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлалаа.
“Оюутолгой” компанийн ажилчин “Оюутолгой” компани ажлын байрны дарамтыг төгс утгаар нь хэрэгжүүлдэг учраас ажилчид тарж бутарч байна. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээс хойш ажилчдад хууль ёсоор олгох ёстой цалинг хассан. Илүү цагийн нэмэгдэл хассан. Батлагдаагүй журмыг үндэслэн илүү цагийн нэмэгдэл, баярын өдрийн нэмэгдлийг хассан. Тайлбар шалтгааныг албан ёсоор өгөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад илүү цагийн нэмэгдлийг хасах заалт байхгүй. Хүнд хортой нөхцөлд 12 цаг ажиллуулаад нэмэгдэл хөлс өгөхгүй байна гэдэг бол маш том зөрчил. Оюутолгой төсөл дээр олон сая төгрөгийн цалин авдаг ажилчин байхгүй. Гар дээрээ 600.000 төгрөгийн цалин авдаг олон ажилчин бий. Олон сая төгрөгийн цалинг дарга нар авдаг. Мянга мянган ажилчдын хөдөлмөрийг мөлжиж, боолчилж байна. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Үүнийг нотлох баримт бий.
Өнөө үед цалин нэмэх бус хасна гэдэг бол байж болохгүй зүйл. Шийдвэрээ эргэж хараач. Бид эрхийнхээ дагуу дуу хоолойгоо өргөж байна” гэлээ.
Оюутолгойн туслан компанийн экскаваторын оператор “Бид гүний уурхайд ажилладаг. Бидний нэг цагийн үнэлгээ 3 доллар байдаг. Бүтэн өдөр ажиллаад 30 долларын цалин авч байна. Харин гадаад экскаваторууд нь 170-250 долларын цалинтай. Бид туслан компанийнхаа ажилчдын цалинг нэмээч гэж байгаа юм. Хүний эрх чөлөө гэдэг зүйл зөрчигдөж байгаа. Нэмэлт цалин байхгүй. Бид дэлхийн жишиг уурхайд ажиллаж байгаа. Гэтэл өдөрт 30 долларын цалин авч байна. Компани бидэнтэй цалин тохироогүй. Цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.