Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар авто дизелийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд ийм шийдвэр гаргасан байна. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдааны дараа УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөх юм байна.
Манай улс 2018 онд дизель түлшнээс бусдынх нь онцгой албан татварыг тэглэсэн юм.