Categories
гадаад мэдээ

Украины дүрвэгсдийг хооллож байсан гал тогоог бөмбөгджээ DNN.mn

Польш улсад ирсэн Украины дүрвэгсдийг хооллож байгаа Испани, Америкийн алдарт тогооч Хосе Андресын талаар бид өмнө нь та бүхэнд мэдээллэсэн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины Харьков хотноо байдаг, түүний World Central Kitchen (WCK)-ийн хамтран ажилладаг “Япошка” рестораныг бөмбөгдөж, маш их хэмжээний хохирол учруулсан гэжээ. Аз болоход хэн ч амь үрэгдээгүй ч шархадсан дөрвөн ажилтан эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Хэдийгээр гал тогоогоо бөмбөгдүүлсэн ч WCK-ийн ажилтнууд хоол хийхээр төлөвлөн, хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө хотын өөр газар руу зөөжээ.

Албаныхны мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт Харьков хотод болсон агаарын довтолгооны улмаас хоёр энгийн иргэн амиа алдаж, 18 хүн шархадсан гэж The New York Times мэдээлжээ.

Алдарт тогооч, WCK-ийн үүсгэн байгуулагч Хосе Андрес “Украины дүрвэгсдэд хоолоор үйлчлэх нь бидний хийж чадаж буй өчүүхэн зүйл. Зүйрлэвэл тэдний хувьд хоол хүнс нь ердөө шархны наалт юм. Ийм нөхцөлд тэдэнд ядаж нэг таваг хоол л итгэл найдвар төрүүлж байна” гэж тэр хэлж байв. Хэдийгээр гал тогоогоо бөмбөгдүүлсэн ч WCK-ийн ажилтнууд хоолоо үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн, хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө хотын өөр газар руу зөөжээ.

Хосе “Тэд өнөөдөр биш юмаа гэхэд маргааш өглөө аль хэдийн хоолоо хийж л байх болно. Тэд “Бид тэмцэхээр ирсэн, хүмүүсийг гэдэс цатгалан байлгахын тулд энд ирсэн” гэж хэлдэг” хэмээн Андрес сэтгэгдлээ хуваалцжээ.

Алдарт тогооч мөн өөрийн твиттерт багийнхаа эр зоригийг хүндэтгэж, “Тэд бүгдээрээ хоолны баатрууд! Тэдний төлөө, шархадсан дөрвөн ажилтны төлөө залбирч байна!” гэж бичжээ.

Оросууд Украин руу довтолсны дараа WCK идэвхжиж, Украйны хил болон дамжин өнгөрөх төвүүдийн ойролцоо хөдөлгөөнт гал тогоо байгуулсан юм.

ОХУ, Украин мөргөлдөөний дараа тэд дүрвэгсдэд 9 сая гаруй хоол өгсөн тухайгаа хэлж байв. Тус байгууллага нь Украинд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Польш, Испанид мөн салбараа байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *