Categories
мэдээ нийгэм

Цахим худалдаа хийсэн иргэдийн 55.7 хувь нь хувцас худалдан авдаг байна DNN.mn

Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны хүн амын 29.9 хувь нь цахимаар бараа, үйлчилгээ худалдан авсныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллээ.

Цахим худалдаа хийсэн иргэдийн дийлэнх нь буюу 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа авсан бол 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга худалдан авчээ.

Цахим худалдаа хийсэн иргэдийн дийлэнх нь гутал, хувцас, спортын бараа худалдан авчээ

Улаанбаатар хотод цахим худалдаа хийсэн иргэдийн 52.4 хувь нь дебит карт болон цахим банкны шилжүүлэг хийсэн бол 26.5 хувь нь гар утасны дансны шилжүүлэг хийсэн байна.

Цахимаар бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан иргэдийн төлбөрийн гол хэлбэр нь онлайн төлбөрийн үйлчилгээ байгааг харж болохоор байна. Интернет хэрэглээ нь бизнес эрхлэгчид болон иргэд хоорондын харилцаа, худалдааны хэлбэр, хандлагыг мэдэгдэхүйц өөрчилж байгаа аж.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2020 онд гаргасан мэдээллээр дэлхийн цахим худалдааны буюу “E-Commerce”-ийн борлуулалт 26.7 их наяд ам.доллар хүрчээ. Үүнээс 9.5 их наяд ам.доллар нь АНУ-д хийгдэж байгаа бол Япон, БНХАУ, БНСУ эзлэх хэмжээгээр удаалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *