Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын I улирлын буцаан олголтоор тээврийн хэрэгслийн болон газрын татвараа төлөх хүсэлтийг авч эхэллээ DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татвараа шимтгэлгүй төлөх боломжтойг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 22-ны хооронд буцаан олголтоороо татвар төлөх хүсэлтээ гаргахыг зөвлөж байна.

Тодруулбал ebarimt -ын асуулгадаа ТИЙМ товч дарснаар таны татвар төлөгдөх аж.

НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

2022 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм.