Тансаг зэрэглэлийн “Hermes” брэндийн борлуулалтын орлого I улиралд 27 хувиар өсөж, 3.02 тэрбум ам.доллар болсон байна.
Олон улсад хэрэглэгчдийн зарцуулалт өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Тайлант хугацаанд бэлэн хувцас болон арьсан эдлэлийн худалдаа өндөр байсан байна.
Пүрэв гарагийн байдлаар хөл хорионы улмаас “Hermes”-ийн БНХАУ дахь 26 дэлгүүрээс Шанхайд байрладаг гурав нь хаалттай байгаа аж.
Тус компани арьсан бараа, бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд жилд 6-7 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон байна.