Categories
мэдээ нийгэм

Химийн хортой болон аюултай бодисуудыг нэгдсэн журмаар устгалд орууллаа DNN.mn

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сургууль, эмнэлэг, байгууллагын лабораториудад хадгалагдаж байсан химийн хортой бодисуудыг устгаж байна.

Аймгийн хэмжээнд бүх сургуулийн химийн кабинет, эмнэлгүүд, Мэргэжлийн хяналтын газар, УЦУОША, “Жем Хужирт” ХХК-ийн лабораториудад удаан хугацаанд хадгалагдсан, ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай 1680 нэр төрлийн 428 литр шингэн бодис, 450 кг хатуу болон нунтаг бодис, 5 тонн химийн бордоог тээвэрлэн устгалаа. Мөн Арвайхээр суманд 60 орчим жил хадгалсан тариалангийн хортонтой тэмцэх 30 гаруй тонн химийн болон бактерийн бордоог устгасан байна.

Дээрх химийн бодисуудыг “Түмэн-Эгшиг” ХХК-ийн мэргэжлийн лабораторид аваачиж, нэгдсэн журмаар устгуулах ажлыг аймгийн МХГ, ОБГ, БШУГ, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, сумдын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. Хорт бодисыг нийцтэй, нийцгүйгээр нь ангилан ялгах, саармагжуулах, хоргүйжүүлэх арга хэмжээг аван хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгосны дараа устгалд оруулдаг аж.

Химийн бүтээгдэхүүн хадгалж байгаа өрөөнүүд нь агааржуулалт муу, хадгалах горим алдагдсан тул энэ байдлыг засах ажил хийгдэнэ. Мөн химийн, аюултай хог хаягдлуудыг зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх нэгжүүдийг аймгийн төв болон сумдад байгуулна. БОАЖ-ын сайдын багцаас хөрөнгийг гаргаж, Арвайхээр сумын хогийн цэгт аюултай хог хаягдлыг ангилан ялгах агуулахыг барина хэмээн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *