Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн байгууллагын албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд төсвөөс цалинждаг бүх байгууллага нэгдсэн байдлаар зохицуулалтад орох улстөрийн шийдэл гаргасныг мэдээллээ. Тэрбээр “Төрийн байгууллагынхны гар утасны төлбөр төлөгддөгийг хуулиар зохицуулна. Зочин төлөөлөгч хүлээн авахгүй. Бэлэг авахтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна. Төрийн байгууллагын албан хаагч нар гадаад, дотоод руу томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчдог зэргийг хуулиар зохицуулна.

Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албаныхан дүрэмт хувцас өмсөхгүй байхыг энэ хуулиар зохицуулна. Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй. Дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг. Иймээс үүнийг хуулийн дагуу цэгцэлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *