Өнөөдөр 08 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд хүүхэд нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу нийслэл, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн, дүүргийн прокурорын газрын ахлах прокурортой хамт хэргийн газар очиход 13 настай Х нас барсан байжээ. Уг хэрэгт хүүхдийн төрсөн эцэг, эхийг холбогдуулан шалгаж байна.
Тухайн хаягт 33 настай иргэн М эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг аж.