Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулав DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолыг батлав.

УИХ-ын даргын энэ оны нэгдүгээр сарын 31-ний захирамжаар байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын багт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлан, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Тус ажлын баг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон, эдгээр ноцтой нөхцөл байдлууд нь улмаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай байгаа хэмээн үзжээ. Иймд УИХ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;” болон 3.1.7-д “хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, УИХ-ын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;” гэж заасны дагуу тухайн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж, Хөгжлийн банканд холбогдох асуудлуудыг авч хэлэлцэж, хянан шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу УИ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *