Categories
мэдээ нийгэм

АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлэв DNN.mn

Х.Баттулгыг Ардчилсан Нам (АН)-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд /УДШ/ өнөөдөр хүргүүллээ.

2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болсон АН-ын ээлжит бус Их хурлаар Х.Баттулга нь намын даргаар батламжлагдсан гэж үзэн ийнхүү УДШ-д бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлж байгаа аж.

Энэ тухай тус намын гишүүн Д.Батсайхан “Намыг хэн нэг хүн өмчлөх эрхгүй. Ардчилсан Нам 200 мянган гишүүний 74.5 хувь энэ шийдвэрийг дэмжсэн бол энэ хамгийн зөв шийдвэр гэсэн үг.

Мөн АН-ын дүрэмд намын даргын сунгаатай холбоотой нэг ч өөрчлөлт ороогүй. Тиймээс энэхүү намын даргын сунгаа нь Улсын Дээд Шүүхийн 38 дугаар тогтоолоор хүлээсэн үүргийг хүлээж байгаа арга хэмжээ.

АН-ын дүрэмд намын даргаа бүх гишүүдээс сонгоно. Үүний дараа Их хурлаараа батламжилна гэсэн заалт одоо ч хүчин төгөлдөр байгаа. Тиймээс үүнд ямар нэг дүрмийн зөрчил байхгүй.

Мөн Улсын Дээд Шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй байх үндэслэл байхгүй. Учир нь шийдвэрийг намын бүх гишүүн гаргана. Харин гаргасан шийдвэрийг нь Улсын Дээд Шүүх бүртгэх үүрэгтэй. Тиймээс үүргээ хэрэгжүүлэх ёстой” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *