Categories
мэдээ нийгэм

Шахмал түлшний шуудай дээр “Бүх төрлийн зууханд таарна” хэмээн бичсэнээ болих хэрэгтэй DNN.mn

“Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ мэдээлэл өгөв. Тодруулбал, уламжлалт болон стандарт зууханд сайжруулсан түлшийг түлж харьцуулсан туршилт судалгааг хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд стандартын шаардлага хангасан зуухны тоос нь 62.3 хувиар бага байсан гэдгийг мэдээллээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Иргэд маань зуухаа шинэчлэхэд анхаарах шаардлагатай байна. Агаар болон орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран уламжлалт зуух болон стандарт зууханд сайжруулсан түлшийг түлж туршилт хийлгүүлсэн. Ингэж үзэхэд уламжлалт зуух хангалтгүй байгаа юм.
Тавантолгой түлш ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр сард судалгаа хийсэн байна.

Танайх ямар төрлийн зуух ашигладаг вэ хэмээн асуухад 90 орчим мянга нь уламжлалт зуух, 60 орчим мянга нь төслийн зуухтай хэмээн хариулжээ. Гэтэл уламжлалт зууханд сайжруулсан түлш түлэх нь стандартын шаардлага хангахгүй. Тиймээс дээрх тайлантай уялдуулж Тавантолгой түлш компанид санал хүргүүлэх гэж байгаа.

Сайжруулсан шахмал түлшний шуудайн дээр “бүх төрлийн зууханд таарна” хэмээн бичсэн мэдээллээ болих хэрэгтэй.
Хамгийн гол нь сайжруулсан түлш, сайн зуух, хариуцлагатай иргэн гэсэн гуравласан холбоосоор утаатай тэмцэхгүй бол болохгүй нь ээ. Ид өвлийн үед түлш рүү хамаг бурууг чихээд, дулаарахаар назгайраад байвал энэ асуудлыг шийдэж чадахгүй” хэмээн хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *