Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,
- Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААН байгууллагад хариуцлага тооцох
- Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААН байгууллагад хариуцлага тооцох
- Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах
- Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх
- Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх
- Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах
- Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих
- Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
- Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах
- Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.