Categories
гадаад мэдээ

ОХУ илүү олон пуужин илгээж, агаараас илүү хүчтэй довтолж болзошгүй DNN.mn

Володимир Зеленський: ОХУ илүү олон пуужин илгээж, агаараас илүү хүчтэй  довтолж болзошгүй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр орой нүүр номоороо дамжуулан мэдэгдэл хийсэн юм.

Тэрээр “ОХУ Украины зүүн бүсэд өргөн хүрээний ажиллагаа явуулах гэж байна. Бид үүнд бэлтгэлтэй байх шаардлагатай” гэжээ.

Мөн тэрээр ОХУ-ын хүчнүүдийг тамлан зовоох гэх мэт аймшигтай үйлдэлд хийж байгаад буруутгав.

Ерөнхийлөгч Зеленський “ОХУ бидэн рүү илүү олон пуужин илгээж, агаараас илүү хүчтэй довтолж болзошгүй. Гэсэн ч бид хариуг нь барина. Украин иргэд амиа алдсан нь манай армийн дайралттай холбоотой гэж ОХУ мэдэгдэв. Энэ нь тэд сул байгааг харууллаа. Тэд Буча хотод иргэд амиа алдсан явдалтай холбоогүй гэсэн нь айж байгааг нь илтгэнэ.

Тэд бидний эсрэг олон арван жилийн турш буруу бодлого явуулснаа хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Тэд өөрсдөдөө улс төрийн арга зам үлдээгээгүй. Бодит бус шуналаасаа татгалзахыг хүсээгүй. Айдас нь томорсоор гамшигт хүргэлээ. Хүн алдаагаа зөвшөөрөх, уучлал гуйх, үнэнд дасан зохицох, суралцах зориггүй болохоороо мангас болж хувирдаг. Дэлхий тэднийг харсан ч хараагүй мэт байхаар мангасууд дэлхий өөрт нь дасан зохицно гэж боддог. Украин тэднийг бүгдийг зогсооно” гэжээ.

Харин ОХУ-ын харьяаны улс болох Чеченийн Бүгд Найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров “ОХУ зөвхөн Мариуполь хотыг биш нийслэл Киев болон бусад хотуудыг чиглэн ажиллагаа эхлүүлнэ” гэжээ. Тэрээр өнөөдөр Телеграмд оруулсан бичлэгтээ “Украины зүүн бүсийн Луганск, Донецк хотуудыг бүрэн чөлөөлнө. Дараа нь бусад хотуудыг эзэлнэ. Нэг алхам ч ухрахгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *