Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар ирсэн байна. Холбогдох алба хаагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10-нд хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд, 160 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг ногоон бүсийн 81 аманд явуулж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 300 ширхэг санамж тарааж ажилласан байна.

Түүнчлэн 58 бүсэд өнжмөл өвсний гал түймэр гарчээ. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *