Categories
мэдээ нийгэм

Хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулжээ DNN.mn

Тус аймгийн Түдэвтэй сум татварын давсан орлогоороо багийн эмч, багийн дарга нараа унаажуулжээ.

Тухайлбал, сумынхаа таван багийн засаг дарга, хөдөөгийн дөрвөн багийн эмч нар болон байгаль орчны албанд нийт 10 мотоциклийг шийдвэрлэж гардуулан өгчээ. Тус мотоцикл нь DAYUN загварын 26.0 сая төгрөгийн өртөгтэй аж. Хөдөөгийн багийн эмч нар унаатай болсноор малчид ялангуяа алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой болжээ. Харин багийн дарга нар болон байгаль хамгаалагчид унаатай болсноор төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх боломжтой болов. Мөн орон нутгийн хөгжлийн сан болон татварын давсан орлогоор сумынхаа Соёлын төвд цахилгаан хөгжмийн иж бүрдлийг 10.0 сая төгрөгөөр, цагдаагийн албанд зөөврийн хяналтын постын байрыг мөн 10.0 сая төгрөгийн өртгөөр шийдвэрлэсэн байна гэж Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд тус сум нь 2000 гаруй хүн амтай Завхан аймгийн хойд бүсийн сум бөгөөд Увс аймгийг зорих төв зам дайран өнгөрдөг томоохон сум юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *