НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тогтоол баталлаа. Тогтоолыг батлах эсэх санал хураалтад 175 улс оролцож, 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн татгалзаж, 58 гишүүн түдгэлзсэн байна. Ингэснээр ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гишүүнчлэлээ хадгалах ч саналын эрхгүй болж аливаа асуудал шийдэхэд оролцох боломжгүй болж байгаа юм. Тогтоолыг 2/3 хувийн саналаар батлах босго тавьсан бөгөөд түдгэлзсэн гишүүдийг тооцоогүй тул “босго”-ыг давсан гэж үзэн тогтоол хүчин төгөлдөр болжээ.
ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг хасах, түдгэлзүүлэх санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден санаачилж, улмаар ажил хэрэг болж байгаа нь энэ юм.
Тогтоол батлагдсаны дараа ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.Медведев “ОХУ-ыг шахаж гаргасан нь НҮБ-ын чадамжид сөргөөр нөлөөлнө” гээд НҮБ-д цаашид ийм бүтэц байх зайлшгүй шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.