Categories
гадаад мэдээ

Гадаадын хоригийг ОХУ хэрэгжүүлбэл 10 жилийн хорих ял оноох хууль санаачилжээ DNN.mn

Гадаадын хоригийг Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлбэл 10 жилийн хорих ял оноох хууль санаачилжээ

Оросын нутаг дэвсгэрт гадаадын хориг арга хэмжээг хэрэгжүүлбэл 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ.

Парламентын гишүүд Эрүүгийн хуулийн бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах тухай заалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлээд байгаа аж. Тодруулбал, “ОХУ-ын эсрэг хязгаарлах арга хэмжээ авах тухай гадаад улсын шийдвэрийг биелүүлэхийн тулд хийсэн үйлдэл” гэх заалтад өгөх ял шийтгэлийн тухай тусгажээ. Үүнд 1 сая хүртэлх рублийн торгууль, таван жил хүртэлх хугацаанд албадан хөдөлмөр эрхлэх эсвэл тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь гурав хүртэлх жилээр хасаж, 10 хүртэлх жилийн хорих ял оноохоор заасан байна.

Гаднын улс орнуудын тавьж буй хориг арга хэмжээ нь Оросын дотоодын эдийн засгийг тогтворгүй болгох нэг зорилготой. Эдийн засгийг муутгахгүйн тулд бид Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэж хууль санаачлагч Павел Крашенинников хэлжээ.

Тэрээр “Зарим компаниуд өөрсдөө хоригт орохоос эмээж, хоригт орсон банк, бизнесүүдтэй хамтран ажиллахаас татгалзаж эхэлж байна. Энэ нь эдийн засгийг улам муутгах талтай” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *