Ховдын залуучууд аймгийн удирдлагуудаас хариуцлага нэхэж, хэд хэдэн асуудлаар шаардлага хүргэж “Ард Аюуш”-ийн талбайд жагсаал зохион байгууллаа. Тухайлбал: Төр засгийн бодлого иргэд рүү чиглэгдэж чадахгүй байна, ард иргэд үнийн хөөрөгдөлд дарлуулж байна, төсөл тендерийг дарга нар авч иргэдийн боломжийг хулгайлж байна, өнгөрсөн хугацаанд аймгийн удирдлагууд хариуцлагатай ажиллаж чадсангүй гэх мэт олон асуудлыг дэвшүүлж үзэл бодлоо илэрхийллээ.
Мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж чадахгүй, ашиг сонирхолын зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа. Харин аймгийн удирдлагууд иргэдийнхээ тавьсан шаардлага, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.