Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Хоёр банкийг татан буулгахаасаа өмнө төрийн мөнгийг гаргуулж авна DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантайгаа холбогдуулан Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцсон юм.

Тэрээр зарим арилжааны банк дампуурлын ирмэгт ирсэн тухай сэтгүүлчийн асуултад хариулахда “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байхдаа олон улсын байгууллагаар банкны секторт активын чанарын үнэлгээ хийлгэсэн. Зургаан банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гэсэн үнэлгээний дүн гарч байсан. Хоёр нь нөлөө бүхий том банк байсан. Дөрвөн жижиг банкных нь нэг татан буугдаад байгаа “Капитал” банк. Нөгөө гурван банк нь “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Капитрон” банк. “Капитрон” болон хоёр том банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд хэвийн байдалдаа орсон. Үлдсэн хоёр банкийг татан буулгахаасаа өмнө тэнд байгаа төрийн мөнгийг гаргаж авна. Үүний дараа хуулийн дагуу арга хэмжээ авна” гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *