Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулав. Тэрээр
-АИ-92 түлшний 42 хоногийн буюу хангалттай нөөц байна. Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд шинэ хуулийг яаралтай батлуулна. Энэ хуулийн гол заалт нь шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгийн зээл олгох тухай юм. Мөн валютын эрсдэлээс хамгаалах заалт бий.
Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алт олборлогчидтой холбоотой заалтыг мөн тусгав. Эдгээр ААН Монголбанканд хандан, урт хугацаатай, урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах боломжтой. Лондоны металлын биржээс 5 хувийн нэмэгдэлтэй үнээр алт худалдан авдаг болно.
АИ-80 болон 92 авто бензинд онцгой албан татвар ногдуулахыг зогсоосон, тэглэсэн. Харин АИ-92 түлшинд гааль, НӨАТ-ын ногдуулсан хэвээр байна. Дизелийн түлшинд мөн гааль, НӨАТ ногдуулдаг. 290 тэрбум төгрөгийн зээлийг шатахуун импортлогч ААН-үүдэд нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ оны өмнөхөн олгосон. Эргэлтийн хөрөнгийн 400 тэрбум төгрөгийн хэрэгцээ дахин үүссэн. ОХУ-д шатахууны экспорт хийхгүй байгаа тул зарим ААН-д илүүдэд үүссэн. Засгийн газар үнэ хямдруулах хэлцэл хийж байна.
Хуулийн үйлчлэх хугацаа энэ оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл байна. Энэ хуулийг баталснаар Засгийн газар мах, гурил, шатахууны татварыг зохицуулах эрхтэй болно гэв. Шаардлагатай бол дээр дурдсан татварыг Засгийн газар зохицуулах юм байна.