Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглож байна.
Үүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр боллоо” гэв.