Categories
мэдээ нийгэм

Тацуяа Хамада Монгол Улсыг гадаад улсад сурталчлах “Аялал жуулчлалын элч” боллоо DNN.mn

Тацуяа Хамада Монгол Улсыг гадаад улсад сурталчлах "Аялал жуулчлалын элч" боллоо

Өнөөдөр болсон “Аялал жуулчлалын үндэсний чуулган” арга хэмжээн дээр Мобиком Корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамадаг Монгол улсыг Япон улсад сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр томилж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өргөмжлөлийг гардууллаа.

БОАЖ-ын сайд Б.Бат- Эрдэнэ өргөмжлөлийг гардуулах үеэр хэлэхдээ, “БОАЖ-ын яамнаас гадаадын 26 оронд Монголын аялал жуулчлалыг сурталчлан таниулах элч төлөөлөгчдийг томилж, тухайн улсын нислэгийн болон аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллах гэж байна. Монгол улсад ажиллаж амьдарч байсан, Монголын ёс заншил, соёлыг сайн мэдэх, Монгол оронд элэгтэй хүмүүсийг энэхүү элч төлөөлөгчөөр томилж байна. Манай элч төлөөлөгчөөр хамгийн эхэнд томилогдож буй Тацуяа Хамада нь энэхүү ажлаа эхлүүлээд явж байна” гэсэн юм.

Тацуяа Хамада нь Монгол оронд зургаан жил гаруйн хугацаанд амьдрахдаа 21 аймгийг 3 болон түүнээс дээш удаа бүтэн тойрч, Монгол орны байгалийн дурсгалт газруудаас гадна тэр бүр хүмүүсийн мэддэггүй ховор дурсгалт газруудыг хүмүүст сурталчилж, Монгол орон даяар олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан билээ. Тэрээр элч төлөөлөгчөөр томилогдож байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Японд Монголын аялал жуулчлалаас гадна Монгол орны сайхан байгаль, ёс заншил, өв уламжлалыг сурталчлахад өөрийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлэн байна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

БОАЖЯ нь тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Япон улсад Монголын аялал жуулчлалыг таниулах зорилгоор тодорхой хэмжээний ажлуудыг явуулахаар төлөвлөж буй бөгөөд энэхүү ажилд Тацуяа Хамада нь оролцож, өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *