Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Уилл Смитийн тоглосон киноны зураг авалтыг түр зогсоожээ DNN.mn


Жүжигчин Уилл Смит “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хийсэн үйлдлийнхээ “шан”-г хүртсээр байна. Энэ удаад түүний оролцон тоглосон хоёр киноны зураг авалтыг зэрэг зогсоосон байна.

Тодруулбал, “Netflix”-ийн зүгээс “Fast and Loose” киноны зураг авалтыг зогсоожээ. Эл киноны үйл явдал нь гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч халдлагын дараа ой санамжаа алддаг тухай өгүүлдэг. Хожим нь тэрбээр гэмт бүлгийн толгойлогч, тэгсэн хэрнээ тагнуулын төв газрын ажилтан гэсэн “давхар амьдрал”-аар амьдарч байснаа олж мэддэг.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос долоо хоногийн өмнө найруулагч Дэвид Литч эл киноны төсөл дээр ажиллахаас татгалзаж, цаашид жүжигчин Райан Гослингтай хамтарч эхэлсэн аж.
“Sony” компани мөн Уилл Смитийн гол дүрд нь тоглосон “Bad Boys 4” /Муу залуус/ цуврал киноных нь зураг авалтыг ч түр зогсоожээ. Нөгөөтэйгүүр, түүний тоглосон боолчлолын талаар өгүүлэх “Emancipation” кино удахгүй “Apple TV+” сувгаар гарах юм байна. Учир нь, зураг авалт нь хэдийн дууссан гэж “The Hollywood Reporter” сонинд бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *