Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн ахлагч амиа егүүтгэжээ DNN.mn


Хил хамгаалах байгууллагынхан анги салбарынхнаа нийслэлд цуглуулан спортын өдөрлөг, тэмцээн зохион байгуулж байхтай зэрэгцээд нэг алба хаагч нь амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлагч цолтой залуу амиа егүүтгэсэн гэнэ. Чухам юунаас болж ийм асуудал болсныг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж байгаа аж.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тухайн алба хаагч дээрх ангид томилогдоод төдийлөн удаагүй, Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байсан нэгэн юм байна.

Хилийн цэргийн алба хаагчийн амиа алдсан шалтгааныг гэр бүлийн таарамжгүй харилцаатай холбох нэг хэсэг байхад, цөөнгүй хүн дарга, удирдлагын дарамт шахалтаас болсон байж болзошгүй гэж хардаж буй юм. Аль нь ч байлаа гэсэн хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сэтгэлзүйч офицерууд ажлаа хангалтгүй хийж байна уу гэлтэй.

Учир нь саяхан хил хамгаалах байгууллагынхан анги, салбарынхаа сэтгэлзүйч офицеруудыг сургалтад хамруулж, алба хаагчдынхаа сэтгэл зүйн нөхцөл байдлыг хэрхэн судлах, яаж ажиллах талаар мэдээлэл өгсөн юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *