Өнөөдөр ногоон бүсийн эргүүл хяналтаар 25 алба хаагч 5 автомашинатайгаар үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн Засаг Даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд мэргэжлийн 6 байгууллагын 25 алба хаагч 5 автомашинтайгаар ногоон бүсэд зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.