Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Уилл Смитийн ээж хүүгийнхээ гаргасан үйлдлийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ || DNN.mn

Уилл Смитийн ээж Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Крис Рокыг алгадсан хүүгийнхээ явдлын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Өдгөө 85 настай Каролин Смит гэр бүлийнхэнтэйгээ Оскарын шагнал гардуулах ёслолыг үзэж байсан бөгөөд хүүгээ урьд өмнө нь ингэж авирлаж байхыг хэзээ ч харж байгаагүй гэжээ. Тэрээр хүүгээ Крис Рокыг тайзан дээр алгадаж байхыг хараад бусдын адил цочирдсон гэв.

Би хүүгээ өөрийнхөө үзэл бодолд үнэнч байдгаар нь бахархдаг

Тэрээр ABC Филадельфи дахь WPVI-д өгсөн ярилцлагадаа “Тэр бол маш энгийн, хүн төвтэй хүн. Би түүний ийм үйлдлийг анх удаагаа харлаа. Амьдралдаа анх удаагаа шүү. Би түүнийг ийм зүйл хийж байхыг өмнө нь хэзээ ч хараагүй” гэжээ.

Уилл Смит “Хаан Ричард” кинонд бүтээсэн дүрээрээ анх удаа шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Крис Рокыг алгадсанаасаа хойш нэг цаг хүрэхгүй хугацааны дараа хүртсэн юм.

Каролин Смит WPVI-д “Би түүний хэрхэн ажилладаг, хэчнээн шаргуу хөдөлмөрлөдгийг мэднэ. Тиймээс би хүүгээ шагнал авахыг нь тэсэн ядан хүлээж байсан. Би нэрийг нь сонсоод “Тийм ээ” хэмээн өөрийн эрхгүй хашхирсан” гэжээ.

Хайр заримдаа чамайг солиотой зүйл хийхэд хүргэдэг

Смитийн гаргасан үйлдэлтэй холбоотой олон нийтийн маргаан үргэлжилсээр байгаа ба гэр бүл нь мэдээж түүний талд зогсож байна.

53 настай Уилл Смит академиас уучлалт гуйж, хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ “Хайр заримдаа чамайг солиотой зүйл хийхэд хүргэдэг” гэж хэлсэн. Дараа нь тэр даваа гаригт инстаграм хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ Рок болон олон нийтээс уучлалт гуйжээ.

Энэ жилийн Оскарын наадмын хөтлөгч, жүжигчин Крис Рок тайзан дээр байх үедээ үс халцрах өвчтэй Жада Пинкетт Смитийн халзан толгойг элэглэсэн нь түүний нөхөр Уилл Смитийн уурыг хүргэж, тэсэлгүй тайзан дээр гарч түүнийг алгадахад хүргэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *