94 дэх удагийн Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Цар тахлын улмаас хоёр жил цомхон хүрээнд зохион байгуулагдсан тус наадам энэ удаад өргөн дэлгэр зохион байгуулагдав.
Тус наадмын шагнал гардуулах ёслолд үзэгчдийн хамгийн их догдлон хүлээдэг төрөл бол гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчнийг зарлах мөч байдаг. Тэгвэл энэ жилийн наадмын шилдгүүдээр Уилл Смит болон Жессика Честэйн нар шалгарлаа. Уилл Смит “King Richard”, харин Жессика Честэйн “The Eyes of Tammy Faye” кинонд бүтээсэн дүрээрээ алтан баримлын эзэд болсон юм.
Шилдэг эрэгтэй жүжигчний номинацад “Being the Ricardos” киногоороо Хавьер Бардем, “Power of the dog” киногоороо Бенедикт Камбербэтч, “Tick, Tick… Boom!” киногоор Эндрю Гарфилд нар нэр дэвшсэн юм. Гэвч Уилл Смит шагналын эзэн боллоо. Тэрээр шагналаа гардан аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унаган үг хэлэхдээ хөтлөгч Крис Рокийг цохисондоо уучлалт гуйжээ. Учир нь шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рок нь Уилл Смитын эхнэрийг үсгүй гэж хошигносон бөгөөд үүнд уурлаж хөтлөгчийг цохисон юм.
“Encanto” шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа
Уолт Дисней кино компанийн бүтээл “Encanto” Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарав. Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. “Encanto” хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.
Оскарын шилдгээр шалгарсан уран бүтээлчид:
Шилдэг найруулагч: Жэйн Кэмпион (Power of the Dog)
Шилдэг эмэгтэй туслах дүр: Ариана ДеБосе (West side story)
Шилдэг эрэгтэй туслах дүр: Трой Коцур (CODA)
Шилдэг баримтат кино: Summer of Soul
Шилдэг баримтат кино /богино хэмжээний/: “The Queens of Basketball”
Шилдэг кино: CODA
Шилдэг хувцасны загвар: Женни Биван “Cruella’
Шилдэг олон улсын кино: “Drive my car”
Шилдэг нүүр будалт, үс засалт: Линда Даудс, Стефани Инграм, Жастин Рэйли (The Eyes of Tammy Faye)
Шилдэг визуаль эффект: “Dune”
Шилдэг үйлдвэрлэлийн дизайн: Патрис Верметт
Шилдэг чимэглэл: Жусанна Сипос
Шилдэг зураг авалт: “Dune”
Шилдэг прокдашн ажил: “Dune”
Шилдэг дууны найруулга: “Dune”
Шилдэг эх зохиол: Кеннет Бранаг ” Belfast”
Шилдэг сэдэвлэсэн зохиол : CODA