“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнөх салбарын хэлэлцүүлэг өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Яармагт байрлах нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шинэ байранд зохион байгуулж буй дээрх хэлэлцүүлгээр:
- “Хот, хөдөөгийн сэргэлт ба нийслэл Улаанбаатар хот”,
- “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого”,
- Нийслэл хотын автозамын төслүүд,
- Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл,
- Шинэ суурьшлын бүс, дагуул хот, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого,
- Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх бодлогыг тус тус танилцуулж илтгэл тавин хэлэлцүүлж эхэллээ.
“Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг нь “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө болж буй 4 дэх хэлэлцүүлэг юм.