Categories
мэдээ нийгэм цаг-үе

“100 грамм ундаа 5 граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй” гэв || DNN.mn

“Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөлд 100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй талаарх заалт оруулж буй талаар мэдээлэл өгөв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол хүнийхээ эрүүл мэндийг бодох цаг хэдийн болсон. Жилдээ 10 мянган хүнээ хоёр өвчнөөр алдаж байна. 6,000 гаруй хүнийг зүрх судасны өвчнөөр, 4,000 гаруй хүнийг хорт хавдраар алдаж байгаа юм. Монгол хүн урьдчилан сэргийлж болох өвчний улмаас нас барж байгаа нь эмгэнэл.

Ажлын хэсэг хуралдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг гаргая хэмээн ярилцсан. Өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлийг илүүтэй анхаарч ирсэн байна. Өвдсөнийх нь дараа эмчлэх чиглэлд санхүүжилтийн 90 хувь нь, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд 10 хувь нь зарцуулагдаж байна. Өмнө нь энэ харьцаа 80:20 байсан.

Монголчууд хүнсэндээ анхаарч, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралаар амьдрах хэрэгтэй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Зургаан настай хүүхдүүдийн дунд илүүдэл жин 28 хувьтай байна.

Манай улсын нийт иргэдийн дунд таргалалт анхаарах хэмжээнд очсон. 100 грамм ундаа 5граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй. Үүнээс хэтэрсэн буюу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ундаанд татвар оногдуулахаас өөр аргагүй. Энэ нь ямар нэгэн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ биш” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *