Categories
мэдээ цаг-үе

“Шатар + Кофе” өдөрлөг энэ ням гаригт болно || DNN.mn

Монголын шатарт дурлагчдын хүрээг нэмэх, амралтын өдрийг оюунлаг таатай сайхан өнгөрүүлэх зорилгоор Стейниц академиас зохион байгуулдаг “Шатар + Кофе” тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд нийт 60 оролцогч өрсөлдөх боломжтой бөгөөд шагналын сан бүхий тусгай таван байрыг эзлүүлэх аж. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Өдөрлөгт багтсан зүйлс, цагийн хуваарь:

08.45 – 09.45

Дэлхийн шатрын холбооны мастер Мөнхбаяр багшийн МАСТЕР ХИЧЭЭЛ. Супер тамирчдын тоглолт дээр шатрын гараа, дунд үе, төгсгөл, мэргэжлийн тамирчны харах өнцөг зэргийг, менежментийн ойлголттой хамтад тайлбарлан хүргэнэ. /Тэмцээний өмнө нь орж байгаа тамирчдад чанартай тоглолт гаргах үндэс болно/

10.00 – 16.00

Тэмцээний үе. 1 өрөг 15 минут 10 секундийн цагийн хяналттай. /5 минутын түргэн тоглолт хийж байснаас илүү чанартай, тархи ачаалж өгнө/ Өрөг тус бүр 10-15 минутын шатрын хүүний төгсгөлийн хичээл мөн сэтгэлзүйн зөвлөмжийн яриаг хийнэ.

16.30 – 17.30

Тэргүүн байранд орсон 1 хүний 7 өрөг дээр шинжилгээ, тайлбар хаалтан дээр хийж. Тэргүүн байраасаа суралцах зарчмаар явна мөн алдааг засаж өгнө. Бид үргэлж өсөж хөгжих гэж, бусдаасаа суралцах соёлтой байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *