Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 470 сая давжээ || DNN.mn

Дэлхий даяар коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 470 сая давсан бол нас барсан хүний тоо 6.09 сая болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдээлжээ.

Гуравдугаар сарын 22-ны байдлаар, ДЭМБ 470 839 745 хүн халдвар авч, 6 092 933 хүн нас барсан тухай мэдээлэл авчээ. Өдөрт халдвар авсан хүний тоо 1 244 012-оор, нас барсан хүний тоо 14 865-аар нэмэгдсэн байна.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо гуравдугаар сарын 10-нд 450 сая, хоёрдугаар сарын 10-нд 400 сая, нэгдүгээр сарын 25-нд 300 сая, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-нд 250 сая, наймдугаар сарын 5-нд 200 саяыг давжээ.

Халдварын хамгийн олон буюу 79 015 226 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг (43 010 971), Бразил (29 630 484), Франц (23 442 023), Их Британи (20 319 438) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор мөн л АНУ (964 473) нэгдүгээрт жагсаж байгаа бол хоёрдугаарт Бразил (657 205), гуравдугаарт Энэтхэг (516 543) бичигджээ. Эдгээр улсуудын араас Орос (365,373), Мексик (322,092) орж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 400 сая давжээ

Дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш 400 сая давсан тухай АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлжээ.

Мягмар гаргийн шинэчилсэн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдварын 400 244 031 тохиолдол бүртгэгдэж, 5 761 208 хүн халдварын улмаас нас барсан байна.

Коронавирусний халдварын тохиолдлын тоо сар гаруйхны өмнө буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр 300 саяыг давсан байна. Өнгөрсөн сард халдварын хамгийн тохиолдол АНУ-д (15 149 517) бүртгэгдсэн бол Франц (8 623 947) хоёрдугаарт, Энэтхэг улс гуравдугаарт (6 463 821) оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 90 сая даваад байна

Дэлхий даяар коронавирусийн халдвар илэрсэн хүний тоо 90 сая давсан талаар worlodometers сайт мэдээлжээ.

Халдвар бүртгэгдсэн тоогоор

  • АНУ-22,1 сая
  • Энэтхэг-10,4 сая
  • Бразил-8 сая
  • Орос-3,3 сая
  • Их Британи-3 сая тохиолдолтойгоор эхний тавд бичигдэж байна.

Улс орнуудын нөхцөл байдлын талаарх товч мэдээ:

  • Их Британид нөхцөл байдал тун тааруу байгаа талаар ВВС мэдээллээ. Тус улсад бямба гарагт 60 мянган хүнээс халдвар илрүүлсэн ба 1035 хүн нас баржээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 80 мянга даваад байна.
  • 85 настай Ромын пап Франциск ирэх долоо хоногт вакцин хийлгэхээр болжээ. Түүний дараа Ватиканы шашны бусад төлөөллүүдэд хийх гэнэ.
  • Дэлхийд халдварын тохиолдлоороо хоёрдугаарт, нас баралтын тоогоор гуравдугаарт бичигдэж буй Энэтхэг улс энэ сарын 16-наас вакцинжуулалтаа эхлүүлнэ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн хэлснээр 1,3 тэрбум хүн амтай тус улс долоодугаар сар гэхэд 300 сая хүнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Тус улс Европын AstraZeneca болон өөрийн улсын Bharat Biotech компанийн Covaxin вакциныг хийхээр төлөвлөж байна.
  • Испани улс цар тахлын хажуугаар байгалийн гамшигтай тэмцэж байна. Их хэмжээний цас орсноос зам гүвээ хаагдаж, нислэгээ зогсоожээ. Зарим бүс нутагт түргэн тусламж саатаж, эмнэлгүүд цахилгаан эрчим хүчний доголдол гарч болзошгүй хэмээн болгоомжилж байна. Тус улсад нийт 2 сая гаруй халдвар авч, 51,8 мянган хүн нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *