Categories
мэдээ нийгэм

Давсны хэрэглээг багасгаснаар цус харвах эрсдэлийг бууруулна || DNN.mn

Давс нь бие махбодын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал хэрэгцээтэй бодисын нэгдэл билээ. Олон улсын стандартаар 100 граммд давсны агууламж 0.3-0.6 байх ёстой ч, манай улсын давсны хэрэглээ дунджаар 2-3 дахин их байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас хэтрэхгүй байх ёстой гэж тогтоосон байдаг. Тэгвэл давсны зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Давсны хэрэглээг бууруулах ач холбогдол:

  • Цусны даралт багасна
  • Зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна
  • Амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ
  • Ходоодны хавдар үүсэх эрсдэл буурна
  • Хаван, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ

Давсны зохистой хэрэглээ:

  • Далд давсны хэрэглээ буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болох нөөшилсөн бүтээгдэхүүн, утсан бүтээгдэхүүн, нөөшилсөн ногоо, төрөл бүрийн амтлагчийг бага хэрэглэх
  • Түргэн хоолны хэрэглээг багасгах нь давсны хэрэглээг багасгана
  • Хоолыг давсаар биш бусад амтлагчаар амтлах боломжтой. Үүнд цагаан гаа, яншүй, чинжүү, улаан сонгино, ааг ихтэй ногоо, хүмүүлээр амталж болно
  • Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошгоос давсны агууламж багатайг сонгох нь өдөрт авах давсны хэмжээг анхаарахад тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *