Categories
мэдээ нийгэм

Архи уусан эмэгтэй хүүгээ хутгалж, амийг нь хөнөөжээ || DNN.mn

Энэ сарын 19-ний өдөр төрсөн ээж нь хүүгийнхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

БЗД-ийн 26 дугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй баруун гуяндаа хутганы шархтай нас барсан хэргийг цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Шалгалтын явцад, эрэгтэйн амь насыг талийгаачийн төрсөн ээж 50 настай эмэгтэй М гэгч нь хохироосон болох нь эд мөрийн баримтаар тогтоогдоод байгаа ба хэрэг үйлдэх үедээ сэжигтэн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *