Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно || DNN.mn

Хотын жолооч нарт автомашины зогсоол толгойны өвчин болдог. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Ингээд зогсоол олоогүй жолоочид машинаа зөвшөөрөлгүй газар байрлуулж, хөдөлгөөнд саад болох нь бий. Тиймээс эдгээр машинуудыг ачиж, замыг чөлөөлдөг. Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм. Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон гудамж замуудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.

Тэгвэл машин ачилтын төлбөрийн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тодруулбал, автомашин ачлагын төлбөр одоо 60 мянган төгрөг байгааг 100 мянган төгрөг болгох өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Энэ саналыг нөгөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд НИТХ-ын хурлаар батална. Үүний урьтал болгон НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн байна. Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван байршилд хуваах аж. Түүнчлэн бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Одоо жолооч нар нэг цагийн зогсоолын төлбөрт 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасахаас гадна зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох эсэхийг судалж байгаа” гэв

"Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох эсэхийг судалж байгаа"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Уг мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-г захиалан хийлгэсэн. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурджээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа. Хэрэгжинэ гэсэн үг биш” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *