Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 14.3 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх сарынхаас 479.5 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 67.9 (0.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь (12.8 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.2 хувь (1.5 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Валютын хадгаламж 4.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 134.2 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 273.4 (6.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.