Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарихаар төлөвлөжээ.
Тус аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа тул цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж, 2030 хүртэл хугацаанд таван сая мод тарих зорилт дэвшүүлжээ.
Мод тарих нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үр дүнтэй арга тул үүнийг иргэдийн оролцоотой зохион байгуулна гэж орон нутгаас мэдээллээ.