Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр олон улсын ойн өдөр || DNN.mn

НҮБ-аас ойн ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлэх, ойд анхаарлыг хандуулах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-нийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг 2012 онд гаргасан билээ.

Энэ өдөрт зориулан БОАЖЯ-аас сарын хугацаанд төлөвлөсөн ажлууд их, дээд сургуулиудын оюутнуудын ЭШ-ний хурлаар өнөөдөр эхэлнэ.

НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.

Ой нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *