Энэхүү зураг дээр зөвшөөрөгдөөгүй хашаа, хайсыг улаанаар тэмдэглэж харуулсан байна.
Нийт 1779 хашаа хайс байна гэж тоолсон байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу эмнэлэг, сургууль, онцгой объект гэх мэт нийт 18 төрлийн байгууллага хашаалах эрхтэй бусад нь шаардлагагүй гэсэн үг аж.
Тиймээс энэ онд 457 хашаа, хайс, зөөврийн байгууламж, өргөтгөл, шон зэргийн чөлөөлөхөөр төлөвлөсөн талаар хотын дарга мэдэгдлээ.