Categories
мэдээ нийгэм

Малчин эцэг, эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах төсөл хэрэгжиж байна || DNN.mn

Өвөрхангай аймагт тусгай хэрэгцээтэй 509 хүүхэд боловсролын үйлчилгээний гадна байна. Тэдний 50% нь бага боловсролын хөтөлбөрт бүртгүүлсэн боловч эцэг, эхийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн орчинд суралцах хэрэгцээ шаардлага байгаа юм. Гэвч зарим малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсрол тааруу байгаагаас хүүхдээ дэмжиж чадахгүй байна.

Иймд тусгай хэрэгцээт хүүхдэд эцэг, эхээр нь дамжуулан боловсрол эзэмшүүлэх, хөгжүүлэхээр Японы Хүүхдийг ивээх сангаас “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг, эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийг 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

Австрали улсын Сайн дурынхны хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа тус төслөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бичиг үсэггүй малчин эцэг, эхчүүдийн унших, бичих, тоо бодох чадварыг дээшлүүлж, хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг сайжруулах аж. Төсөлд Арвайхээр сумаас 35, Хархорин сумаас 10, Уянга сумаас 15, нийт 60 эцэг, эхийг хамруулж, бичиг үсгийн чадамжийг сайжруулах, амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдийнхээ боловсролын хэрэгцээг хангаж, сурах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *