Categories
мэдээ нийгэм

“Газрын доорх ус, түүний үнэ цэнэ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлалаа || DNN.mn

“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ундарга-Алтай” ААТҮГ-аас сурагчдын дунд “Газрын доорх ус, түүний үнэ цэнэ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг тусгай уриан дор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.

Энэ жил “Дэлхийн усны өдөр”-ийг НҮБ-аас “Газрын доорх ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлажээ. Үүнтэй холбогдуулан “Ундарга-Алтай” ААТҮГ-аас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Газрын доорх ус, түүний үнэ цэнэ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зарлав.

Уралдааныг мэргэжлийн шүүгчид шүүн явуулах ба уралдаанд ирүүлэх материалыг гуравдугаар сарын 21-ний 17:00 цаг хүртэл “Ундарга-Алтай” ААТҮГ-ын байранд хүлээн авч гуравдугаар сарын 22-ны өдөр шалгаруулах ажээ. Иймд Есөнбулаг сумын ЕБС-ийн сурагчдыг уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *