“Алтан мундарга” сээр шалгах наадам энэ сарын 12, 13-ны өдөр ОХУ-ын Буриад улсад болжээ.
Монгол Улсаас 13 тамирчин уг тэмцээнд өрсөлдөж О.Түмэнхишиг “Алтан сээр” номинацийн эзэн болжээ.
О.Түмэнхишиг 2013 оноос сээр шалгах наадгайг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж 1000 гаруй тамирчин бэлтгэжээ.