Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хойд Солонгос: Пуужингийн туршилт амжилтгүй болов || DNN.mn

Хойд Солонгосын өнөөдөр хийсэн пуужингийн туршилт амжилтгүй болов

Хойд Солонгос үл мэдэгдэх “пуужин” өнөөдөр харвасан ч тэр даруйдаа амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. Сэжигтэй пуужинг Хойд Солонгосын нийслэл Пёньян хотын ойролцоох нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 10:00 цагийн үед харвасан гэж Сөүлийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тус нисэх онгоцны буудал нь хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хийсэн газар аж.

Мөн өмнө нь Пёньяныг тив алгасах баллистик пуужингийн (ICBM) шинэ системийг туршсан гэж АНУ, Өмнөд Солонгосын талаас мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын зүгээс эдгээр пуужингийн туршилтууд нь тагнуулын хиймэл дагуулын бүрэлдэхүүн хэсгүүдийг бүтээхэд зориулагдсан гэжээ.

Хойд Солонгос энэ онд урьд өмнө байгаагүй давтамжтайгаар пуужин харваж, гуравдугаар сарын 5-нд ес дэх зэвсгийн туршилтаа хийж, АНУ, Өмнөд Солонгос, Японы эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Сүүлийн хоёр удаа хөөргөсөн пуужингууд нь дунд тусгалын зайд ниссэн бөгөөд шинжээчид Хойд Солонгос эцэст нь тив алгасах пуужингийн туршилтыг хийж чадна гэж мэдэгдэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *