Categories
мэдээ цаг-үе

“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг маргааш болно || DNN.mn

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг маргааш Blue sky tower-ийн 2 давхрын Jude танхимд 10-13 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотын иргэдийн амьдралд алхам тутамд тулгарч буй автомашины түгжрэлийг хэрхэн шийдэх, ямар гарц гаргалгаа байгааг ярилцахаар Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар болон түүний багийнханыг урьсан юм.

Мөн түгжрэлд хамааралтай салбар бүрийн оролцогчид судлаачид хүрэлцэн ирнэ.
Хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцох болон сурвалжлан олон нийтэд түгээхийг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *