Categories
мэдээ нийгэм

Сайд нар Узбекистан улсаас жимс, нарийн ногоо нийлүүлэх асуудлаар ярилцав || DNN.mn

Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын ээлжит V зөвлөлдөх уулзалт 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.Сидиков нар ахалж оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцааны 30 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан харилцан баяр хүргэж, энэхүү түүхэн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд Монгол, Узбекистаны улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хэлхээ холбоог дэмжих зэрэг асуудлаар ярилцав.

Мөн хоёр талын харилцааны эрх зүйн орчинг сайжруулж, холбогдох баримт бичгүүдийг эцэслэн тохиролцох, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлуудаар мэдээлэл солилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *