Гуравдугаар сарын 03-ны 18:00 цагийн үед цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан “Приус-30” маркийн автомашины жолооч, зорчигч нар “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг бэйсболын цохиураар зодож, танхайрсан гэх хэрэг гарсан юм.
Тэгвэл тус хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулсан байна.