Categories
гадаад мэдээ

Японы Засгийн газар Оросын 17 иргэнд хориг тогтоолоо || DNN.mn

Японы Засгийн газар Оросын 17 хувь хүнд хориг тогтоолоо. Энэ талаар Японы Гадаад Хэргийн Яам өнөөдөр /2022.03.15/ мэдэгдэв.

Мэдэгдэлд дурдахдаа шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Төрийн Дум дахь Коммунист намын бүлгийн дарга Геннадий Зюганов, “Ренова” компанийг эзэмшигч Виктор Вексельберг, бизнесмен Юрий Ковальчук болон түүний хэд хэдэн төрөл төрөгсдөөс гадна Төрийн Думын 11 гишүүн багтжээ. Ийнхүү Япон улс өнөөг хүртэл ОХУ-ын 65 хүнд хориг арга хэмжээ авлаа. Шинэ хориг арга хэмжээнд, ялангуяа тэдгээр хүмүүсийн Япон дахь эд хөрөнгийг битүүмжлэх, тэдэнтэй ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхийг хориглолоо.